Бүгд Найрамдах Азербайжан Улс болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг Бүгд Найрамдах Азербайжан Улсын тэргүүн албан ёсоор соёрхон баталлаа.
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев холбогдох зарлигт гарын үсэг зурсан бөгөөд баталсан баримт бичгийн албан ёсны эхийг Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудсанд нийтэлсэн байна.
Уг хэлэлцээрийг анх 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ХБНГУ-ын Лейпциг хотноо зохион байгуулагдсан Олон улсын тээврийн форумын үеэр хоёр улсын тээврийн асуудал эрхэлсэн яамдын удирдлагууд үзэглэж байсан юм. Хэлэлцээр соёрхон батлагдсанаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх болон худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарах эрх зүйн орчин бүрэн бүрдэж байна.
ТАТАР МАЙДАР






Улс төр




