Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хаан III Чарльз Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Букингемийн ордонд хүлээн авч уулзсан тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.
Уулзалтын үеэр Украины төрийн тэргүүн Эрхэм дээдэс Хаан III Чарльз болон Их Британийн нийт ард түмэнд Украины ард иргэдийг цаг үеийн хүнд нөхцөлд тууштай, хувиршгүйгээр дэмжиж ирсэнд гүн талархал илэрхийлэв. Владимир Зеленский хэлсэн үгэндээ, Украин улс Нэгдсэн Вант Улсаас үзүүлж буй бүхий л талын тусламж, дэмжлэгийг өндрөөр үнэлдэг бөгөөд цаашдын стратегийн түншлэл, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
Их Британи улс нь Украины холбоотнуудын дундаас цэрэг-улс төр, эдийн засаг болон хүмүүнлэгийн тусламжийг хамгийн идэвхтэй үзүүлэгч орнуудын нэг хэвээр байгаа бөгөөд энэхүү уулзалт нь хоёр орны харилцааны чухал илэрхийлэл боллоо.
ТАТАР МАЙДАР







Улс төр




