Пакистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд, Сенатор Мухаммед Исхак Дар Даваа гарагт Монгол Улсын Тэргүүн шадар сайд Жадамбын Энхбаяртай уулзлаа хэмээн Radio Pakistan мэдээлэв
Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдаж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн тэргүүн нарт зориулан Тажикистаны Ерөнхий сайдын зүгээс зохион байгуулсан хүлээн авалтын үеэр талууд ийнхүү хоёр талт уулзалт хийсэн байна.
ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл нь тус байгууллагын хоёр дахь удирдах дээд байгууллага бөгөөд бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү болон тээвэр-ложистикийн хамтын ажиллагааны стратеги, төсвийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг чухал ач холбогдолтой талбар юм. Энэ удаагийн Душанбегийн хуралдаанд БНХАУ, ОХУ, Пакистан, Казахстан зэрэг гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүд болон өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсын хувьд тус байгууллагад ажиглагчийн статустай бөгөөд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэхүү өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг төлөөлөн оролцож байна. Тэрбээр хуралдааны үеэр үг хэлж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэх ажээ.
ТАТАР МАЙДАР






Улс төр



