Dark Light
Улс төр | 2026-10-21

МОНГОЛ УЛСЫН ГЕРМАН ДАХЬ ХОЁР ДАХЬ ТҮШИЦ ГАЗАР НЭЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улс Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээнэ 

Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай тогтоосон дипломат харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар Франкфурт хотод Ерөнхий консулын газраа нээхээр төлөвлөж байна. Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Берлин хотноо хийж буй төрийн айлчлалынхаа үеэр албан ёсоор мэдэгдлээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Берлин хотын баруун хойд хэсэгт байрлах, гадаадын өндөр зэрэглэлийн зочид төлөөлөгчдийг хүлээн авдаг алдарт "Вилла Борсиг" (Villa Borsig) харшид ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер цэргийн хүндэтгэлийн ёслолоор угтан авсан юм.

"Мянган км-ийн алс хол оршдог ч нэгдмэл үнэт зүйлтэй холбоотнууд"

Уулзалтын үеэр Герман улс нь Европын холбоон дахь "ойр дотно, найдвартай түнш бөгөөд анд нөхөр" гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер хэлсэн үгэндээ, хоёр улс мянга мянган километрийн зайтай оршдог хэдий ч найдвартай түншүүдийн үнэ цэн урьд урьдынхаас илүү чухал болсон энэ цаг үед маш нягт түншлэлээр холбогдож байгааг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Герман улсууд эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх ёс болон улс орон бүр өөрийн замыг өөрөө тодорхойлох эрх чөлөөт дэлхий ертөнцийг цогцлоох нэгдмэл үнэт зүйлтэй гэдгийг дурдсан юм. 

Германы тал Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон Ойрхи Дорнод дахь энх тайвны төлөөх хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, олон улсын тавцанд оруулж буй хувь нэмрийг нь хүндэтгэж байгаагаа илэрхийллээ. 

Эдийн засаг, уур амьсгал, агаарын тээврийн шинэ боломжууд

Хоёр улсын төрийн тэргүүн нар худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг зөвшилцөв. Үүний хүрээнд дараах салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна: 

  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа

  • Хөгжлийн хамтын ажиллагаа, банк, санхүү

  • Боловсрол, шинжлэх ухаан болон батлан хамгаалах салбар 

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудыг Берлин хот руу шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Чингис хааны өв соёл Берлинд

Айлчлалын хөтөлбөрийн дагуу хоёр улсын Ерөнхийлөгч нар Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны тухай тусгай үзэсгэлэнг албан ёсоор нээсэн юм.

 

Ирэх жил тохиох Их хааны таалал төгссөний 800 жилийн ойг угтан гаргаж буй уг үзэсгэлэн нь Герман болон Европын үзэгчдэд Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн ахуй соёл, тэдний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг гүн гүнзгий таниулах чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгч онцоллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10