Монгол Улсын прокурорын төлөөлөгчид АНУ-ын Баруун Виржини мужийн Блүүфилд (Bluefield) хотод албан ёсны айлчлал хийлээ
Энэхүү айлчлал нь шинээр хөгжиж буй ардчилсан орнуудын мэргэжилтнүүдийг дэмжих, боловсролын солилцоо болон ардчилсан институтийг бэхжүүлэх зорилготой ашгийн бус "Олон улсын харилцан ойлголцлын төв" (Center for International Understanding, Inc.) байгууллагын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан байна
АНУ-ын Баруун Виржини мужийн Блүүфилд хотын удирдлагууд болон хууль сахиулах байгууллагынхан Монгол Улсаас очсон прокуроруудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү айлчлал нь шинээр хөгжиж буй ардчилсан орнуудын мэргэжилтнүүдийг боловсролын солилцоогоор дэмжих, ардчилсан институтийг бэхжүүлэх зорилготой ашгийн бус "Олон улсын ойлголцлын төв" (Center for International Understanding, Inc.) байгууллагын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагджээ.
Орон нутгийн хэрэг шийдвэрлэлт ба ялын бодлого
Айлчлалын үеэр Монголын прокурорууд Блүүфилд хотын хуулийн зөвлөх Давид Керситэй (David Kersey) уулзаж, тус хотын хэмжээнд гардаг нийтлэг хэргүүд, тэдгээрт хүлээлгэдэг хариуцлага, оноодог ял шийтгэлийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, туршлага судлав.

Цахимжуулалт ба хэрэг наймаалцах тогтолцоо
Түүнчлэн манай улсын төлөөлөгчид Блүүфилд хотын Цагдаагийн газрын дэслэгч Б.В.Копенхавер (B.W. Copenhaver), дэслэгч Ингол (Ingole), эргүүлийн цагдаа Чанс Ёст (Chance Yost) болон "К-9 Крүүк" (K-9 Crook) албаны нохойн багийн хамт олонтой ажил хэргийн уулзалт хийсэн байна.


Уг уулзалтаар АНУ-ын практикт өргөн ашиглагддаг дараах чухал сэдвүүдээр санал солилцжээ:
-
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжуулалт
-
Шүүгдэгч ялаа хөнгөлүүлэхийн тулд гэм буруугаа хүлээх тогтолцоо (Plea bargaining)
-
Хүн болон хууль бус бодисын наймаатай тэмцэх ажиллагаа
Энэхүү айлчлал нь хоёр орны хууль эрх зүйн салбарын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, Монгол Улсын эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон улсын дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэхэд чухал алхам боллоо.
ТАТАР МАЙДАР







Улс төр



