Zogii.mn Монгол Улсын айлчлалын тухай ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны сайт болох Der Bundespräsident дээр гарсан мэдээллийг хуваалцаж байна.
Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер болон түүний гэргий Эльке Бюденбендер нар 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг төрийн айлчлалынх нь хүрээнд хүлээн авч уулзлаа.
2024 онд Холбооны Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан билээ. Тус айлчлалын үеэр Герман, Монгол улсууд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд энэ нь урт хугацааны, өргөн хүрээний хамтын ажиллагааг, тухайлбал улс төр, эдийн засгийн салбарт хөгжүүлэх суурь болсон юм.
"Чингис хаан ба Монголчуудын ертөнц" үзэсгэлэнгийн нээлт
Хоёр орны хоёр талт харилцааны тулгуур багана нь соёл, боловсролын салбар юм. Үдээс хойш хоёр улсын төрийн тэргүүн нар Берлин хотын Музейн арал дээр байрлах Жэймс Симон галерейд (James-Simon-Galerie) "Чингис хаан ба Монголчуудын ертөнц" үзэсгэлэнг албан ёсоор нээлээ.
ТАТАР МАЙДАР







Улс төр



