Нийслэлийн Монгол ардын намын шинэ даргаар хотын дарга Б.Пүрэвдагвын нэр улс төрийн хүрээнд яригдаад буй. Мөн тэрээр Чингэлтэй дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гаргасан.
Ирэх сар буюу 11-р сарын 7-ны өдөр эрх баригч Монгол ардын намын бага хурал болно. Энэ хурлаар Нийслэлийн Монгол ардын намын даргыг сонгох юм. Одоогоор нийслэлийн Монгол ардын намын даргаар хотын дарга асан Х.Нямбаатар ажиллаж байгаа.
Энэ тухай Ерөнхий сайдын зөвлөх А.Баяр:
“Одоогоор Б.Пүрэвдагваас өөр намын даргад яригдаж байгаа хүн байхгүй, Х.Нямбаатар намын бага хуралдаа ирэх эсэх талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ заалнаас өөр хүн нэр дэвших боломжтой. Миний хувьд нийслэлийн намын даргад нэр дэвших бодолгүй байна. Намын удирдах зөвлөлөөс гарсан бодлого шийдвэрийг дагаж ажиллана” гэв.
Г.ГАНЦЭЦЭГ







Улс төр



