Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Давагдоржийн Ганхуягаар ахлуулсан төлөөлөгчид БНЧУ-ын Прага хотноо энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Future Force Exhibition and Forum 2026” олон улсын батлан хамгаалах салбарын үзэсгэлэн, чуулга уулзалтад оролцож байна.


Уг арга хэмжээний үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Давагдоржийн Ганхуяг нар Чех Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Яромир Зуна (Jaromír Zůna)-тай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол, Чехийн батлан хамгаалах салбарын хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор харилцан айлчлал зохион байгуулах асуудлаар санал солилцсон байна.




Энэ жилийн “Future Force Exhibition and Forum 2026” үзэсгэлэнд дэлхийн 70 орчим улсын 530 гаруй байгууллага, батлан хамгаалах үйлдвэрлэлийн компаниудын төлөөлөгчид хуран цугларчээ. Тус чуулганаар батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн танилцуулж байгаа юм.
ТАТАР МАЙДАР







Улс төр



