Dark Light
Улс төр | 2026-10-24

ФИНЛАНДЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БАРААЛХЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | president.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа.

Талууд Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдлээ.

Цаашид парламентын бүлэг хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр талын харилцан сонирхсон салбарууд дахь хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Финландын парламентын бүлгийн даргаар Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Финландын парламент дахь Финланд-Монголын парламентын бүлгийн даргаар Виллэ Скиннари ажилладаг.

Бүгд Найрамдах Финланд Улсын парламентыг “Эдускунта” хэмээн нэрлэдэг бөгөөд нэг танхимтай, 200 гишүүнтэй, гишүүдийг 4 жилийн хугацаатай сонгодог.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10