Фото зургийг | Belta.by
Бүгд Найрамдах Беларусь Улс болон Монгол Улсын хоорондын Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээг соёрхон баталсан батламж бичигт хоёр улсын удирдагч болох Александр Лукашенко, Ухнаагийн Хүрэлсүх нарын хэлэлцээний дараа гарын үсэг зурсан байна.
Энэхүү гэрээ нь 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Беларусийн төрийн тэргүүний Улаанбаатар хотод хийсэн айлчлалын үеэр зурагдсан юм. Энэ нь хоёр орны харилцааны түүхэн дэх хамгийн дээд түвшний анхны айлчлал байсан билээ.
Уг гэрээ нь хоёр талын сонирхол татсан дараах салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг тусгасан байна:
-
Улс төр
-
Эдийн засаг
-
Боловсрол
-
Шинжлэх ухаан, техник
-
Нийгэм
-
Соёл, хүмүүнлэг
-
Хөдөө аж ахуй
ТАТАР МАЙДАР







Улс төр



