Dark Light
Улс төр | 2026-10-27

ЕРӨНХИЙЛӨГЧ НАР “НАЙРСАГ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ГЭРЭЭ”-Г СОЁРХОН БАТАЛСАН ТУХАЙ БАТЛАМЖ ЖУУХ БИЧГҮҮДИЙГ СОЛИЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Belta.by

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгүүдийг солилцов.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон тус суурь баримт бичигт хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.

Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн энэхүү гэрээ нь ийнхүү хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10