Dark Light
Улс төр | 2026-10-27

БЕЛАРУСИЙН ҮНДЭСНИЙ ХУРЛЫН БҮГД НАЙРАМДАХ ЗӨВЛӨЛ БОЛОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА НАР ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Belta.by

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөлийн дарга Наталья Ивановна Кочанова болон Төлөөлөгчдийн танхимын дарга Игорь Петрович Сергеенко нар бараалхлаа.

Улс орны тусгаар тогтнол, бие даасан байдлыг хамгаалахад парламентчдын дуу хоолой тод сонсогдох ёстой гэж Бүгд Найрамдах Беларусийн Үндэсний хурлын Бүгд найрамдах танхимын (Парламентын дээд танхим) дарга Наталья Кочанова Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзах үеэрээ тэмдэглэсэн байна.

«Бусад улс орнуудтай хамтран ажиллахын адил манай улсын хувьд парламентын хэмжүүр маш чухал юм. Өөрийн хууль, уламжлалын дагуу амьдрахыг хүсэж буй улс орон бүрийн ашиг сонирхол, тусгаар тогтнол, бие даасан байдлыг хамгаалахад парламентчдын дуу хоолой тод цуурайтах ёстойг бид ойлгож байна» гэж Наталья Кочанова хэллээ. 

Наталья Кочанова уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга болон парламентын төлөөлөгчдийг Беларусь улсад айлчлахыг урьж, тус улсын үйлдвэрүүд болон ерөнхий хөгжилтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Төрийн тэргүүнээс хүсэв. 

Уулзалтын гол сэдэв, хэлэлцсэн асуудлууд:

  • Дээд хэмжээний айлчлалын үр дүн: Беларусь, Монгол Улс нь найрсаг харилцаатай бөгөөд хоёр орны төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын ачаар энэхүү түншлэл цоо шинэ шатанд гарсныг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү айлчлалыг түүхэн ач холбогдолтой гэж үнэлж байна.

  • Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд парламентчдын оролцоо: Парламентчид зөвхөн хуулийн төсөл боловсруулаад зогсохгүй дээд түвшинд хүрсэн тохиролцоо, гэрээнүүдийг амьдралд хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцдог. Иймд Монголд угсрах үйлдвэр нээх, сүү, бод малын ферм барих зэрэг эдийн засгийн төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд парламент хяналт тавьж, бүхий л талаар дэмжинэ гэдгээ тэрээр тэмдэглэлээ. 

  • Хүмүүнлэг болон бүс нутгийн хамтын ажиллагаа: Олон улсын тавцан дахь харилцан дэмжлэгээс гадна бүс нутгийн хамтын ажиллагаа, ардын дипломат харилцаа чухал үр дүнтэй байгааг дурдав. Хүмүүнлэгийн салбарт боловсрол, эрүүл мэнд, залуучуудын бодлого, эмэгтэйчүүдийн байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. 

Наталья Кочанова уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн форумыг (Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт) өндөр түвшинд зохион байгуулсанд баяр хүргэж, тус арга хэмжээнд Беларусийн төлөөлөгч мөн амжилттай оролцсоныг дурдлаа.

Беларусь Улсын Үндэсний Хурал (Парламент) нь Бүгд найрамдах зөвлөл (дээд), Төлөөлөгчдийн танхим (доод) гэсэн хоёр танхимтай бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг аж.
 
Бүгд найрамдах зөвлөл нь 64 гишүүнтэй ба тэдгээрийн 8 гишүүнийг Ерөнхийлөгч томилж, 6 муж болон Минск хотын Орон нутгийн зөвлөлийн хуралдаанаар тус бүр 8 гишүүнийг сонгодог. Харин Төлөөлөгчдийн танхим нь 110 гишүүнтэй бөгөөд гишүүдийг мажоратор системээр сонгодог байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10