Dark Light
Улс төр | 2026-10-28

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЕЛАРУСЬ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТУХАЙ ГАДНЫН ХЭВЛЭЛ ЮУ ГЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | скрин-шот

Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад Минск хотод зочлов буюу Лукашенкогийн шинэ холбоотон болон хориг арга хэмжээг тойрох гарцын эрэл хэмээн Польшийн Европын олон орны сэтгүүлчдийг нэгтгэсэн хиймэл дагуулын телевизийн суваг Belsat бичжээ.

Шинжээчийн дүгнэлт: Оросын дарамт, хориг арга хэмжээний хавчлага ба Монгол-Беларусийн харилцааны цаадах бодит үнэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх саяхан Беларусь улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзлаа. Хэлэлцээрийн үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа Беларусь улсаас Монголд нийлүүлэх техник хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Гэвч өнгөрсөн оны байдлаар хоёр улсын хоорондох худалдааны эргэлт ердөө 18 сая ам.доллартай тэнцэж байсан юм. Тус айлчлалын зорилго, Монгол Улс яагаад Лукашенкотой харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж буй шалтгаан, Беларусийн экспортын ирээдүйн төлөв болон үүнд ОХУ-ын гүйцэтгэж буй үүргийн талаар Түүхийн ухааны дэд эрдэмтэн Яухен Красулин «Belsat» сувагт тайлбарлажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Беларусь улсад хийсэн айлчлалын эргэн тойронд түүхийн ухааны дэд эрдэмтэн, шинжээч Яухен Красулин «Belsat» сувагт өгсөн ярилцлагадаа хоёр орны эдийн засгийн боломж, улс төрийн хамаарал болон Оросын нөлөөний талаар дараах дэлгэрэнгүй дүгнэлтийг өглөө. 

1. Эдийн засгийн өрсөлдөөн ба хориг арга хэмжээний уршиг

Шинжээчийн үзэж буйгаар хоёр улсын худалдааны эргэлт (хэдхэн сая ам.доллар) маш бага түвшинд байгаа ч эдийн засгийн ноцтой хамтын ажиллагааг эхлүүлэх боломж бий. Беларусь улс Монголын хөгжиж буй уул уурхайн салбарт өөрийн «БелАЗ» өөрөө буулгагч ачааны машинуудыг нийлүүлэхийг гол зорилгоо болгож байна. Гэвч үүнд хоёр том саад тулгарч байгааг тэрээр онцлов: 

  • Хятадын хүчтэй өрсөлдөөн: Монголын уурхайнууд алслагдсан бүсэд байдаг тул түлш хэмнэх технологи, алсын удирдлагатай автоматжуулсан систем бүхий өндөр технологийн машин механизм шаардагддаг. Хятадын үйлдвэрлэгчид энэ тал дээр бэлэн шийдэл санал болгож чадаж байгаа бол «БелАЗ»-ын боломж хязгаарлагдмал байна. 

  • Европын хориг арга хэмжээний хавчлага: Барууны хориг арга хэмжээнээс шалтгаалан «БелАЗ» компани Европоос хөдөлгүүр авах боломжгүй болсон тул Хятад хөдөлгүүр ашиглахаас өөр аргагүйд хүрсэн. Ингэснээр Хятадтай өрсөлдөхийн тулд Хятадаас өөрөөс нь эд анги, тоног төхөөрөмж худалдаж авах хачирхалтай логик дунд Беларусь улс түгжигджээ. 

2. Улс төрийн ашиг сонирхол ба Олон улсын тусгаарлалтыг эвдэх оролдлого

Яухен Красулин энэхүү айлчлалыг Александр Лукашенкогийн хувьд эдийн засгаас илүү улс төрийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Барууны орнуудын зүгээс тусгаарлагдсан Беларусийн эрх баригчид энэ мэт уулзалтуудаар дамжуулан "олон улсад бүрэн тусгаарлагдаагүй, холбоотон орнуудтай хэвээр байгаа" гэдгээ дотооддоо болон гадаад ертөнцөд харуулахыг эрмэлзэж буй хэрэг юм. 

3. Оросын гүйцэтгэж буй үүрэг ба "Хязгаарлагдмал тусгаар тогтнол"

Шинжээч Монгол Улсын геополитикийн өвөрмөц байрлалыг онцлон тэмдэглэв. Монгол Улс нь Орос, Хятад гэсэн хоёр авторитари гүрний дунд оршдог ардчилсан улс хэдий ч хөршүүдээсээ, ялангуяа Оросын эрчим хүчнээс бүрэн хамааралтай. Мөн цаашид баригдахаар төлөвлөгдөж буй "Сибирийн хүч-2" хийн хоолой ч Монголоор дайран өнгөрөх тооцоо бий. 

Красулин үүнийг тайлбарлахдаа хуучин зөвлөлтийн киноны "Хэрэв та авахгүй бол бид хийг чинь хаана" гэдэг алдартай үгийг иш татаж, энэ нь Монголын хувьд хошигнол биш, харин хатуу бодит байдал юм гэжээ. 

  • Олон улсын эрүүгийн шүүх ба Путины айлчлал: 2024 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахад Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) баривчлах тушаалтай байсан ч Монголын тал түүнийг саатуулаагүй. Шинжээчийн дүгнэснээр, энэ нь Монголын удирдлагууд Кремлийн зүгээс ирж буй шахалт, дарамтыг эсэргүүцэх бодит боломж хязгаарлагдмал байгаагийн тод илрэл юм. 

  • "Хавхлагын удирдлага": "Энэ бол Зөвлөлт Холбоот Улс, хожим нь Орос улс Европын хувьд мөрөөдөж байсан тэр зүйл. Бид таныг эрчим хүчний хараат байдалд (хүлээсэнд) оруулж, улмаар хөгжил цэцэглэлтийг тань хийн хавхлагаараа дур мэдэн удирдах болно" гэж Красулин хэлжээ. Тэрээр энэхүү нөхцөл байдлыг Брежневийн "Хязгаарлагдмал тусгаар тогтнолын номлол"-той зүйрлэсэн бөгөөд үүгээр тухайн улс дотоод асуудлаа бие даан шийдэж болох ч гадаад бодлогоо заавал гадны том гүрний хүсэл зоригт нийцүүлэхээс өөр аргагүйд хүрдэг байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08