Dark Light
Улс төр | 2026-10-30

ГЕРМАНЫ ГРЭФЕЛФИНГ ХОТЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Д.ОЧМАА ДАХИН СОНГОГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Ochmaa Göbel

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужийн Грэфелфинг (Gräfelfing) хотын Иргэдийн Хурлын сонгуульд Монгол Улсын иргэн Д.Очмаа (Ochmaa Göbel) амжилттай оролцож, Иргэдийн Хурлын төлөөлөгчийн мандатаа баталгаажуулсан байна. Тэрээр тус хотын Иргэдийн хуралд Христэд итгэгчдийн Нийгмийн Холбоо (Christlich-Soziale Union in Bayern - CSU) намаас нэр дэвшин, сонгогчдынхоо итгэлийг хүлээж чаджээ.

Д.Очмаа нь герман хэлтэй улс орнуудад шүүхийн аман болон бичгийн итгэмжлэгдсэн орчуулагчаар ажиллахын зэрэгцээ Герман-Монголын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй зүтгэж буй манлайлагч монгол эмэгтэйчүүдийн нэг юм.

Түүний гэр бүлийн хүн мөн адил улс төрийн зүтгэлтэн бөгөөд Мюнхен тойргийн бүсийн амбан захирагчаар сонгогдон ажилладаг байна. Хилийн чанадад амьдарч, тухайн орныхоо орон нутгийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй монголчуудын амжилт ийнхүү үргэлжилсээр байна.

Урьд нь Солонго Тремл гэх монгол бүсгүй ХБНГУ-ын Бавари мужийн Меринг (Mering) хотод CSU намын Залуучуудын холбооны даргаар сонгогдож, тус мужийн Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тул "Германы улс төрд хөл тавьсан хамгийн анхны монгол эмэгтэй гэж нэрлэгддэг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08