Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.11.02/-ийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг санал хураалтад оролцсон гишүүдийн 76,2 хувийн саналаар дэмжив.
Үргэлжлүүлэн Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг сонгохыг гишүүдийн олонх дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд “Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ажиллана.
АДМИН






Улс төр



