Уг «TIME» сэтгүүлийн дугаар нь 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр (сэтгүүлийн 11 дүгээр сарын 23-ны дугаар) олны хүртээл болсон бөгөөд АНУ-ын 2026 оны дунд хугацааны сонгуулийн үр дүнг улс төрийн хүчтэй бэлгэдэл бүхий зургаар илэрхийлсэн байна. Харин 2024 оны тавдугаар сарын 27-ны «TIME» сэтгүүлийн дугаарт түүнийг “... хэрэв тэр ялвал” гэсэн бичигтэйгээр дүрсэлж байв.

«TIME» сэтгүүлийн 11 дүгээр сарын 23-ны дугаарын Зургийн шийдлийг харвал, нүүр хуудсанд Дональд Трампын нүүрийг бүхэлд нь хар цагаан өнгөөр ойртуулан авсан бөгөөд ганцхан түүний уруул дээр наасан улаан, цагаан, цэнхэр өнгөтэй "I Voted" наалт л өнгөтөөр тодорч харагдана. АНУ-ын Конгрессын дунд хугацааны сонгуулиар Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд хоёуланд нь олонх болж, ялалт байгуулсны дараа «TIME» энэхүү дугаараа гаргасан юм.
.jpg)
Тус дугаарын гол нийтлэл нь "Ардчилсан намын Трамптай тэмцэх төлөвлөгөөний цаадах үнэн" (Inside the Democrats' Plans to Take On Trump) нэртэйгээр гарсан бөгөөд Ардчилсан намын 20 гаруй удирдагч, хууль тогтоогчдын өгсөн ярилцлага дээр үндэслэн Трампын засаг захиргааны бодлогыг хэрхэн хянах, хууль тогтоох үйл ажиллагааг хэрхэн чиглүүлэх талаар өгүүлжээ.
Хэвлэл мэдээллийн шинжээчдийн үзэж байгаагаар, ерөнхийлөгчийн амыг хааж, сонгуулийн наалт ашигласан нь Америкийн сонгогчид саналын хайрцгаар дамжуулан Трампын улс төрийн эрх мэдлийг "хазаарлаж", "дуугүй болгож" чадлаа гэсэн бэлгэдлийг илэрхийлж байна. Энэ нь Дональд Трамп «TIME» сэтгүүлийн нүүрэнд 57 дахь удаагаа гарсан тохиолдол болжээ.
Харин 2024 оных нь сэтгүүлч Эрик Кортеллесса (Eric Cortellessa) Трамптай биечлэн уулзаж, хэрэв тэр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ямар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх талаар хийсэн маш том ярилцлага, эрэн сурвалжлах нийтлэлийг багтаасан дугаар байсан юм.
ТАТАР МАЙДАР







Улс төр




