Dark Light
Улс төр | 2026-11-06

Х.БАТТУЛГА, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ИРЦЭЭРЭЭ СҮҮЛ МУШГИЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

УИХ-ын намрын чуулган талдаа орж байна. 2026 оны 9-р сарын 15-нд эхэлсэн намрын чуулган 12-р сарын 31-нд завсарлана. Энэ хугацаанд ирц бүрдсэн  15 чуулган хуралдсан байна.  Чуулганы хуралдаанаа нэг ч удаа таслаагүй гишүүдээр МАН-аас А.Ариунзаяа, Г.Лувсанжамц, Э.Болормаа нарын гишүүд тэргүүлж байна. 

Харин Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан нарын гишүүд сүүл мушгилаа. Тухайлбал Л.Оюун-Эрдэнэ гишүүн  чуулганы хуралдаанаа 3 удаа тасалж, 3 удаа чөлөө авч, 1 удаа гадаад томилолтод явжээ.  

Тэгвэл АН-аас Х.Баттулга 126 гишүүнээс 126-д  бичигдлээ. Түүний хувьд 8 удаа гадаад томилолтоор явж, 4 удаа тасалж, 1 удаа эмнэлгийн чөлөө, нэг удаа чөлөө авчээ.Өөрөөр хэлбэл намрын чуулган нийт 15 удаа хуралдахад 1 удаа л чуулгандаа оролцсон байна. 

Ардчилсан намаас Г.Очирбат, Б.Жаргалан, Ж.Баярмаа нарын гишүүд нэг ч удаа таслалгүй чуулгандаа бүрэн оролцжээ.

ИЗНН-аас 100 хувийн ирцтэй нэг ч УИХ гишүүн байхгүй байна.

Харин Үндэсний эвслээс Д.Пүрэвдаваа гишүүн 100 хувийн ирцтэй байгаа бол Н.Номтойбаяр нам дотроо сүүл мушгиж байна. 

ХҮН-аас Г.Уянгахишиг, Ж.Золжаргал нарын гишүүд 100 хувийн ирцтэй байна. Харин Б.Найдалаа гишүүн нам дотроо хамгийн бага ирцтэй нь байна. 

Дээрх датанаас улс төрийн нам тус бүрд нэг нийтлэг шинж ажиглагдаж байна. Улс төрд туршлагатай, олон жил парламентийн гишүүнээр ажилласан гишүүдийн чуулганы ирц хангалтгүй байгаа бол 2024 онд сонгогдсон шинэхэн улс төрчдийн ирц харьцангуй бүрэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08