Dark Light
Улс төр | 2026-11-07

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ 36 ДУГААР БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдээс шийдвэрлэсний дагуу энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд:
  1. Нийслэлийн МАН-ын хорооны даргын тайлан
  2. Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох
  3. Бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 36 дугаар Бага хуралд 489 төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн 204 хорооны намын хороо тус бүрээс нэг төлөөлөгчийг бүх гишүүний хурлаар сонгосон.
Төлөөлөгчдийн
  • 65.1 хувь нь эрэгтэйчүүд
  • 34.9 хувь нь эмэгтэйчүүд
  • 12.2 хувь нь 18-34 хүртэл насны залуучууд
  • 78.3 хувь нь 35-60 насныхан
  • 9.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байна.
Бага хуралд төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 89 настай, хамгийн залуу нь 18 настай байна.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08