Dark Light
Улс төр | 2026-11-10

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохиож байна. 

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбаа мандуулж, Төрийн Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос залан гаргаж, ордныг нар зөв тойруулан цэнгүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүртээлээ. 

Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, өмнө нь уг одонг хүртсэн эрхмүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одон нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хөгжил дэвшлийг урагшлуулах, дэлхий дахинд эх орныхоо нэр хүндийг өргөх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн, байгууллагад хүртээдэг төрийн эрхэм дээд шагнал юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08