Dark Light
Улс төр | 2024-12-02

Улс төрийн намын тухай хуультай холбоотой ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ ахална

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. 

Өнөөдөр /2024.12.02/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар уг хуулийн төслийг байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийг байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Э.Одбаяр, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувийн саналаар батлав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00