Солонгосын TvN телевизийн шинэ уран бүтээл болох ‘Love’s Crash Landing’ олон ангит киноны зураг авалт манай Монгол улсад хийгдэх юм байна.
Өмнөд Солонгосын Чеболь буюу үйлдвэрлэл, санхүүг атгадаг чинээлэг гэр бүлээс гаралтай нэгэн бүсгүй параглайдингийн нислэг үйлдэж байхдаа осолдож Хойд Солонгост газарддаг тухай тус кинонд өгүүлдэг байна.
Хойд Солонгосын нэгэн цэрэг бүсгүйг олж,түүнийг эрх баригчдаасаа нуухын тулд бүхнийг хийж байгаагаар киноны үйл явдал өрнөнө. Улмаар хайр сэтгэлийн холбоотой болох хосуудын дүрд Солонгосын алдарт жүжигчид Сунь Е Жинь, Хён Бин нар тогложээ.
Энэ 7 хоногт Монголд хийгдэх зураг авалт нь тус киноны хилийн чанадад хийгдэж байгаа хоёр дахь зураг авалт юм байна.
Өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр киноны уран бүтээлчид Швейцарь улсад очиж зураг авалтаа хийжээ.
Үзэгчдийн дунд хүлээлт өндөртэй байгаа тус киног энэ оны сүүлээр дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж:www.allkpop.com