Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн 2 этгээд нийлж тээврийн хэрэгсэл ашиглан, бүлэг зохион байгуулалттай халаасны хулгайн гэмт хэрэг үйлджээ.
Энэ оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт сэжигтэй этгээдүүд хар өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл ашиглан автобусны буудлуудаар явж насанд хүрээгүй иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан нийт 9 удаагийн үйлдлээр 9 ширхэг гар утас хулгайлсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг Монгол улсад болон хилийн чанадад үйлдэж ял шийтгэгдэж байсан ажээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын явцад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийг олж тогтоон хулгайд алдагдсан гар утсыг эзэмшигчдэд бүрэн хүлээлгэн өгчээ. Халаасны хулгайн гэмт хэрэг хаана, хэнд ч хохирол учруулах эрсдэлтэй учир иргэн та өвлийн улиралд гар утас, түрийвч зэргээ хувцасны өвөр хэсэгт хийж, зах худалдааны төв, гудамж талбай явган хүний гарц зэрэг хүн ихээр цугласан олон нийтийн газар зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Зочин
2024-12-22
Золбин халхууд
2024-12-22
хурууг нь тайрч шийтгэ ядахдаа хүмүүс хулгайч гэдгийг мэддэг болмоор банйа
2024-12-22
Арайл юма