Цаг үеийн мэдээ

Монгол Улс – Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын комиссын 26 дугаар хуралдааны хүрээнд ОХУ-ын нийслэл Москва хотноо ажлын айлчлал хийж байна.

Монгол Улс – Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаанд тулгарч буй тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх чухал ач холбогдолтой айлчлал болж байна.

Тэгвэл өчигдөр /2024.12.20/ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад Монгол Улсын талаас миний бие, ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн төслийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Баярхүү, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий нар оролцов.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай хийсэн уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэлтийг тогтвортой хангах, цаашид шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааны төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх, төв банкууд хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Таны сурталчилгаа