2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлын өдрийн эхлэлийг үр дүнтэй бөгөөд эрч хүчтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлэх, хүлээсэн үүргээ дуусгахад таатай. Гол зүйлдээ анхаарлаа хандуулж жижиг сажиг зүйлд сатаарах хэрэггүй. Томоохон худалдан авалт хийх бол анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Магадгүй хууран мэхлэлтэд өртөх эсвэл дэмий зүйлд мөнгөө үрэх магадлалтай.
Үхэр: Шинэ бизнес төлөвлөгөө зохион, өөрийгөө хөгжүүлэх зорилго тавихад тохиромжтой байна. Мөн таныг эрсдэлд оруулж болзошгүй зүйлээс зайлсхий. Мэргэжлийн ажилдаа хянамгай хандаж, зөв арга барилыг ажил хэрэгтээ ашиглахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн асуудал тулгарч мэднэ. Эрүүл хоол хүнс хэрэглэх шаардлага үүсэж байж мэднэ.
Хамтатгах: Өөрийн нөөц боломжоо мэдэрч, зөв тооцоол. Ажил амьдралдаа дээшлүүлэх боломжтой ажил дээр бүх анхаарлаа төвлөрүүлж, учрах саад тотгор, жижиг асуудлыг үл тоон урагшлахыг зөвлөж байна. Хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлээр дүүрэн байх тул олон зүйлийг даван гарах боломжтой болно. Хайрын харилцаа багагүй анхаарал халамж шаардах үе байна. Ганц бие хүмүүсийн болзоо хэн хэндээ тааламжтай байна.
Мэлхий: Ажил хэрэгтээ өөрчлөлт хийхээр бэлдэж байгаа бол амжилттай болно. Харин шинэ зүйл эхлэхээр шийдээд байгаа бол тийм ч амжилттай биш бөгөөд танд түүнийг хийх сэтгэлийн хүч, эр зориг дутаж байна. Бүх зүйлдээ бэлэн болсон үед эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Харин ёс суртахуун, мэдлэг боловсролоо тасралтгүй баяжуулж, тархи оюунаа цэнэглэж байх нь тохиромжтой.
Арслан: Эрч хүч дүүрэн, сэргэлэн цовоо байгаагаа мэдрэх болно. Сэтгэл санааны хувьд юунд ч яарч сандрахгүй тайван амгалан байхыг хичээ. Ганц бие хүмүүс хэн нэгний урилгаар өөрийн чөлөөт цагийг гэрээсээ гадуур өнгөрүүлэх бололтой. Энэ өдөр цаашдын амьдрал хувь заяагаа холбох хүнтэй учрах магадлал байна.
Охин: Шинэ долоо хоногийн эхний өдөр таны хувьд эрч хүчтэй эхэлж байна. Сэргэлэн авхаалжтай зан нь ихэнх тохиолдолд оновчтой шийдвэр гаргаж, зөв сонголт хийх боломж олгоно. Мөнгө санхүүгийн асуудлаа нааштай шийдвэрлэнэ. Хэрэгтэй мэдээллийг олж авсны ачаар тулгарч болох эрсдэлээс гэр бүлээ хамгаалж чадна. Өнгөрсөнд үлдсэн төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож магадгүй.
Жинлүүр: Ажил төрөлдөө идэвх зүтгэл гарган шинэ санаачилга гаргахад таатай байна. Харин алдаанд хүргэж мэдэх шийдвэр гаргах хэрэггүй. Яарсан үйлдлээс болж алдсан алдааг ирээдүйд залруулах хэцүү байх болно. Ажил хэрэгч санал хүлээн авч магадгүй бөгөөд амжилт олохын тулд өөрийн хүрч чадах хил хязгаарыг тогтоо. Хий хоосон мөрөөдөлдөө автахаас зайлсхий.
Хилэнц: Таагүй мэдээ нь таны сэтгэл санааг тогтворгүй байдалд оруулж магадгүй. Гэхдээ юу ч болсон эргэн тойрны уур амьсгалыг эвдэх үйлдэл гаргаж болохгүй. Өөрийн үзэл бодлыг бусдад тулган шаардаж, зөрүүд ааш аягаа хэтрүүлэх хэрэггүй. Өөрийн бодол танд л зөв санагдсан бол хүн бүр дагах албагүй гэдгийг санах хэрэгтэй. Хувийн амьдралын буруу хэвшлээ засах алхам хийх үе. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, эрүүл зөв амьдрах төрөл бүрийн аргуудыг судал.
Нум: Эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарлаа сайн хандуулах шаардлага гарна. Ялангуяа хууч өвчтэй хүмүүс гам сахих дэглэмийн онцгойлон авч үзээрэй. Үл мэдэгдэх шалтгаанаар таны хийж буй ажилд саад гарах магадлалтай. Бодит байдлыг зөв үнэлэн, юу хийхээ бодож тунгаа. Алдаа дутагдлаа яаж засварлах тухай тооцоо судалгаан дээр үндэслэн төлөвлөх хэрэгтэй.
Матар: Эргэн тойрны хүмүүстэйгээ элэгсэг, найрсаг хандах юм бол ямар ч хэцүү ажил хийсэн олны дэм тус ирсээр байна. Ажил хэрэгтээ бүтээлчээр хандах чадварыг өөртөө суулга. Төлөвлөсөн бүхнээ ажил хэрэг болгож чадвал ирээдүйд танд амжилт ирэх л болно. Хүнд өгсөн сайхан сэтгэлийн хариуд таатай зүйлийг мэдэрч чадна. Шинэ жилийн үеэр амарч зугаалж магадгүй.
Хумх: Санхүүгийн асуудлаа шийдэх олон боломж гарч ирнэ. Эв найрамдал, харилцан ойлголцол зэрэг нь энэ үед хамгийн чухал гэдгийг санаарай. Харин түншүүдтэйгээ таатай бус харилцаа үүсвэл ажлын явцад муугаар нөлөөлж, цаашлаад үр дүн сөрөг гарахыг санаарай. Албан ажлыг бүтээх, амжуулах зэрэгт танил талын холбоо сүлжээндээ хэт найдах хэрэггүй.
Загас: Өөртөө итгэх итгэл буурна. Мөн бусдад итгэмтгий зан тань хэцүүхэн байдалд хүргэж мэднэ. Бусдын өмнө буулт хийсэн харилцаан нь асуудал үүсэж мэднэ. Мэргэжлийн ажлын хүрээнд үйл явцыг хурдасгах, үр дүнд нөлөөлөх гэсний хэрэггүй. Нарийн чимхлүүр ажил дээр алдаа гарч мэднэ. Мэргэжлийн хүнээс туслалцаа авахаас бүү татгалз.