Цаг үеийн мэдээ

2024 оны 12 дугаар сарын 22-ны 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Бодож төлөвлөсөн зүйл тань биеллээ олоход ойрхон байна. Гэвч хувийн амьдралд хийсэн өөрчлөлт ойрын үед амжилт олох эсэх нь эргэлзээтэй байна. Тэсвэр хатуужилтай байж, тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадвал хожим хүссэн үр дүнгээ үзнэ. Сүүлийн үед тохиосон зарим нэг таагүй явдал оюун санааг тань нэлээд муутгасан ч эргэж сэргэлт авах шаардлага зайлшгүй бий болно.     

Үхэр: Мэдлэг оюунаа тэлэх, ном зохиол унших, сонгодог хөгжим сонсох нь танд сайхан мэдрэмжийг төрүүлэх болно. Хувь хүнийхээ хувьд өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлнэ. Өөрийн дуртай зүйлээ хийх цаг зав гарахгүй байсан бол түүнийгээ амжуулах цаг мөчийг бий болго. Идэвхтэй амарч эрч хүчээ хуримтлуулж чадвал ямар ч ажлыг хялбар хийх боломжтой болно.     

Хамтатгах: Амралтын өдрийг өөртөө зориулан спортоор хичээллэх, бассейнд орох, агаарт гарах зэргээр өнгөрүүлээрэй. Аз амжилт таны талд байх ч болгоомж илүүдэхгүй өдөр. Эрүүл мэндийн байдал таны санаа сэтгэлийг зовоох ёсгүй. Байгалийн гаралтай, эрүүл хоол хүнс, жимс ногоо хэрэглэ. Химийн гаралтай бүтээгдэхүүн, архи дарснаас холхон байхыг зөвлөж байна.

Мэлхий: Амьдралдаа нөлөөлж болохуйц чухал шийдвэрийг ганцаар гаргах хэрэггүй. Эргэн тойрны хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж өөрийн зөв бурууг дүгнэж байж хөдлөхөд аливаа эрсдэлийг тойрч чадна. Хувийн амьдралд үүссэн саад бэрхшээл нь түр зуурынх байх тул хүндээр тусгаж авах хэрэггүй. Амьдарч байгаа орчин, өөрт байгаадаа сэтгэл хангалуун байж сур.

Арслан: Хувийн амьдрал тань амар тайван байдлыг олж авах болно. Харин аливаа зүйлийг хэтрүүлэх, хэм хэмжээ алдах хандлага байх бөгөөд хийсвэр бодлоо хянах шаардлагатай байна. Үрэлгэн зан тооцоолоогүй зарлага нь санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулна. Бүхний анхаарлын төвд байх гэж хичээх нь өөрийгөө бусдаас дээгүүрт тавих байдлыг нэмэгдүүлнэ.     

Охин: Анхаарлаа төвлөрүүлэхийг шаардсан нарийн төвөгтэй ажил гүйцэтгэх бололтой. Амьдралын тэнцвэрт байдлаа хадгалж, бүх зүйлийг нягт нямбай хийхийг эрмэлзээрэй. Хүссэн зорилгодоо хүрэхэд тань таны хичээл зүтгэл, чин сэтгэлээс гадна од эрхсийн тааламжтай нөлөө дэмжлэг үзүүлнэ. Хайр дурлалын адал явдал таны хувьд амжилттай байна. Зүрх сэтгэлээ илчлэх болон өмнөх гомдол тунирхлаа арилгахад таатай байна.     

Жинлүүр: Уран бүтээлч хүмүүсийн онгод хийморь сэргэсэн таатай өдөр. Оюун санааны эрэл хайгуул хийх, шинийг эрэлхийлэх зэрэгт таатай байна. Романтик болзоо, хайр дурлалын адал явдал нь сэтгэл сэргээж, эрч хүчийг сэлбэнэ. Гэхдээ болж бүтэхгүй харилцааг тодорхойлж, хуурамч хандлагаас зайгаа барих хэрэгтэй.     

Хилэнц: Бүдүүлэг хүмүүсийн дайралтад өртөж магадгүй. Хэн нэгэн танд ямар нэгэн байдлаар хор хүргэх арга заль сэдэж мэдэх юм. Алдаа гаргаж болох эрсдэлтэй зүйлээс үргэлж болгоомжлох хэрэгтэй. Энгийн тайван орчинд байсан ч анхааралтай байхыг зөвлөж байна. Найз нөхдөд тань тусламж шаардлагатай болсон үед татгалзах хэрэггүй. Хувийн эрх ашгаа үргэлж дээгүүр тавихаас татгалзаарай.       

Нум: Өөртөө дүгнэлт хийж хэрэггүй зуршлаасаа салахыг зөвлөж байна. Энэ өдөр та өөрийгөө өөрчлөхийг хүснэ. Бодол санаа болон мэдрэмжээ илэрхийлэх шаардлага гарч мэднэ. Та ихэнх цагийг ганцаар өнгөрүүлж төвлөрөхийг хичээгээрэй. Романтик байдал, хий төсөөллийн олон янзын хувилбар нь сэтгэл санааны байдлыг тогтворгүй болгоно.       

Матар: Санхүү мөнгөний ээдрээтэй асуудал үүсэж магадгүй. Гэхдээ та өөрийн овсгоо самбаа, гүйлгээ ухааны ачаар ямар ч хүнд байдлаас өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ эвтэйхэн гаргаж чадна. Сонирхолтой, дуртай зүйлдээ цаг зав зарцуулах хэрэгтэй. Биеийн тамирын хөгжөөнт тоглоом тоглох нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Хумх: Нөлөө бүхий хүмүүс, ивээн тэтгэгчдийн тусламж дэмжлэгийн ачаар амжилт олох магадлалтай. Бизнес эрхлэгч нар орлогын тогтмол эх үүсвэртэй болно. Энэ боломжийг алдалгүй ашиглаж ирээдүйд ашигтай ажлаа алдахгүй байх хэрэгтэй. Хувийн амьдралынхаа ч ойрын ирээдүйн төлөвлөгөөг гаргаарай.     

Загас: Өнөөдрийн төлөвлөгөөнд өөрчлөлт орж та бодож байснаасаа өөр зүйл хийх болно. Учирсан саад бэрхшээл бүрд буруутан хайлгүй урагшаа харж амьдар. Дараа нь харамсахгүйн тулд хийхээсээ өмнө заавал бодож, зөв эсэхийг тунгаах хэрэгтэй. Хэрэггүй зардал, шаардлагагүй үйл хэрэг нь таны алтан цагаас хумсалж, хөрөнгө мөнгийг тань дэмий хийсгэнэ гэдгийг санаарай. Найдваргүй хүмүүсээс болгоомжил.

Таны сурталчилгаа