Цаг үеийн мэдээ

Голын мөс цөмөрсний  улмаас гол дээгүүр зорчиж явсан нэг иргэн амиа алджээ. Тодруулбал: Энэ оны 12 дугаар сарын 18-ны 22:00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд "Мөсөн дээр явж байсан автомашин цөмөрсөн байна" гэсэн дуудлага мэдээлэл ирснийг шалгахад 27 настай эрэгтэй Э нь Toyota Harrier маркийн автомашиныг жолоодон Эгийн гол дээгүүр явж байхад гол цөмрөн живж нас баржээ. Уг хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. 

Жилийн энэ үед гол нуурын мөсний зузаан нэмэгддэг хэдий ч нийт мөсний зузаан харилцан адилгүй байдаг бөгөөд мөсний даац хүн, мал, машин тээвэр явахад хангалттай бэхжээгүй байдаг тул иргэд та бүхэн цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон автотээвэр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Таны сурталчилгаа