"Орчлон" дунд сургуулийн 1-р ангийн төлбөр 25 сая төгрөг.Дунд,ахлах ангиуд нь үүнээс 3-7 саяар нэмэгдэнэ..Сонсоод ухаан алдмаар энэ тоог гайхан шогширч дуусаагүй байтал хөөш цаана чинь "British school of Ulaanbaatar",American school of Ulaanbaatar","Улаанбаатар элит" сургуулиуд энэнээс ч илүү төлбөртэй шүү гэв.
_Танайх тэгээд жирийн дунд сургуулиудаас юугаараа давуу талтай вэ?
_Манайх Монгол хэл,Уран зохиол,Түүхээс бусад хичээлүүдийг гадаад хэлээр түлхүү заадаг..
Сүүлийн үед хувийн гял цал сургуулиуд байтугай хотын төвийн хэдэн хөсрий улсын сургуулиудад хүртэл "лаборатари" нэр зүүгээд гадаад хэлээр хүүхдүүдийг бөмбөгдөн харьжуулж,чинээлэг боломжийн эцэг эхчүүдээс мөнгө саадаг луйврын торон сүлжээ Улаанбаатар хотыг хэржээ.Хүн болгон хүүхдээ гадаад хэлтэй сайн сургуульд оруулчих юмсан,хүүхдээ төгсөхөөр нь гадаад явуулна даа гэж ярилцдаг,эрмэлздэг болж.Нэг л их харь хэл,харь боловсрол,харь ахуй амьдрал мөрөөдсөн улс.
Зарим улс орнууд ухаан төлөвшөөгүй,эх хэлээ гүйцэд сураагүй хүүхдэд харь хэл заахаас татгалздаг гэсэн.Манайд эсрэгээрээ 2-3 настайд нь Орос,Хятад,Англи хэлтэй өндөр төлбөртэй цэцэрлэгт оруулна.Гадаад руу авч яваад харь сургууль,цэцэрлэгт оруулна.Жилд хэдэн зуугаар нь,хэдэн мянгаар нь балчир хүүхдээ аваад явцгааж байгаа.Үр дүн нь гараад эхэлчихжээ.Яаж хүүхдээ Монгол хэлтэй болгох уу,яаж аялагыг нь засах уу,яаж Монголд дасгах уу гэх мэтээр аргаа барсан эцэг эхчүүдийн постуудыг фээсбүүкээс өдөр бүр харж болно.Үл тоомсорлож байгаа эх хэл нь сүүлдээ хотын захын сургуулиудад байгаа ядуусын хүүхэд сурдаг гологдмол хэл болж хувирчээ.
Сонирхуулахад ЮНЕСКО-аас аливаа эх хэлний аюулд орсон шатлалыг 4 зэрэглэлд ангилсан байдаг юм билээ:
1.ЭМЗЭГ ХЭЛ.Улс орон буюу үндэстэн дотроо 90% нь энэ хэлээр ярилцдаг боловч хүүхдүүдийн ярилцах,суралцах орчин нь хязгаарлагдмал болсон,эцэг эхчүүд нь хүүхдэдээ өөр хэл сургах сонирхол давамгайлсан,хүүхдэд гадаад хэл сургах сургалтын төвүүд,сургуулиуд маш ихэссэн.
2.ИЛЭРХИЙ АЮУЛД ОРСОН ХЭЛ.Эх хэлээрээ ихэнхи хүн ам нь ойлголцох боловч харь үгсийн эзлэх хувь нь үгсийн санд 40%-д хүрсэн,гудамжны хаяг реклам сурталчилгаанд харь үгс давамгайлсан,боловсролын системд харь хэлний орон зай зохих ёсоор байр сууриа эзлэсэн,ажлын байранд харь хэлний шалгуур тавигддаг,хүүхэд залуус эх хэлээрээ ярилцах сонирхол багассан.
3.НОЦТОЙ АЮУЛД ОРСОН ХЭЛ.Энэ хэлээр гэр бүлийн хүрээнд ярилцдаг.Өвөө эмээ нар,зарим тохиолдолд аав ээжүүд л ярилцаж ойлголцдог,нийгмийн хэрэглээнээс хасагдсан,хүүхдүүд залуу үе нь мэддэггүй.
4.МӨХӨЖ БУЙ ХЭЛ.Ярилцаж буй хамгийн залуу үе нь өвөө эмээ нар болон тэдний өмнөх үеийхэн.Тэд нар нь ч энэ хэлээрээ нийгмийн болоод гэр бүлийн харилцаанд ороцох боломжгүй болсон..
Манж үндэстний мөхөж алга болсон цор ганц шалтгаан нь харь боловсролыг дээдлэн шүтсэнээс болсон байдаг.Өөрөөр хэлбэл Чин улсын Манж үндэстэнд эзэмшиж болох сонгодог ганцхан боловсрол нь Хятад хэл,Күнзийн суртал байсан юм.Манжууд ч хэдэн үеийнхээ туршид "боловсрол" сайн эзэмшсэн.Хятад хүнээс ч илүү боловсорч Хятадын сонгодог яруу найраг,гүн ухаанд мансууран автагдсан.Шанд нь харин Манж үндэстэн түүхийн тавцангаас арчигдсан билээ.Харь хэл,харь соёлыг хэт шүтэж байгаа Монголчуудын ирээдүй бол мөхөж сөнөсөн Манжууд байж болох юм.