Италийн Милан хотын дуурийн алдарт театр La Scala-д ОУХБХ-ны оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.
2018-2019 оны улирлын шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр Аргентиний шигшээ болон Испанийн "Барселона" багийн тоглогч Лионель Месси, харин шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр АНУ-ын Меган Рапино нар шалгарав.
Лео Месси энэ улиралд 36 гоол оруулж, 15 гоолын дамжуулалт өгчээ. Ингэснээр тэрбээр зургаадахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорлоо.