Цаг үеийн мэдээ

Aав нь хүүдээ хэлж байна."Чи тэр найз охиндоо өөрийнхөө алгуур зантайг, гэрийн ажилд муугаа, хувцсаа угааж үзээгүй, хоол хүртэл хийдэггүй, ээж эгч нараа зараад сурчихсанаа, дээр нь аавынхаа адайр ааштайг, ах эгч нарынхаа амьдралд чинь оролцох гээд байдгийг хэлж байгаарай. Энэ бүхнээс хамгийн эхэнд найз охиндоо хэлэх үг чинь бол аав ээжийнхээ амьдралын боломжгүйг, цалингаас цалингийн хооронд амьдардгийг хэлэх хэрэгтэй. Ер нь л амьдралыг чи бид хоёр А үсгээс эхэлнэ, чи бид хоёрт тус болох хүн манайханд байхгүй гэдгийг ойлгуул" гэсэн чинь Хүү нь гайхсан төрхтэй өөдөөс нь манайх бас чиг тийм айл биш шүү дээ гэсэн маягтай харахад аав нь улам лавшруулж "Хоёулаа нэг гэрт орлоо гэхэд эхлээд гэр хороололд л амьдрах байх даа" гэж хэл гэв. Харин ингэж хэлээд байхад тоохгүй улам наалдаад байвал тэр охиноо нэг дагуулаад ир дээ гэсэн юм. Хүүгээ нөгөө өрөөнд орсон хойно "Өнөөдрийн залуус юу юуны туханд хүрэлгүй бие биедээ хамаг сайхан чанараа таниулах гээд чармайцгаах юм. Би лав эхнэртэйгээ оюутны байранд танилцаж байхдаа хичээлээ тасалдаг, гадуур тэнэдэг, хоёр өмд, ганц цамцтай, өрөөндөө хоол хош ч байдаггүй оюутан" байсандаг. Энэ байдлаа ер нуулгүй эргүүлдсээр байгаад авч суусан. Одоо 30 жил амьдарч байна. Сүүлдээ тараа таниулаад байх юмгүй сайхан амьдрал гэдэг энэ. Ер нь тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам хоёр биений минь сайн чанарууд ил болох сайхан юм байна шүү дээ гэв. 
Хэт бусдад таалагдах гэж хичээж өөр хүн болчихоод дараа нь таарч тохирохгүй байна гэх цаг хугацаа өнгөрсөний дараа хүссэн хүсээгүй өөрийн чинь жинхэнэ дүр төрх, үнэн мөн чанар гараад ирнэ тэр цагт байдал буцаад л эргэнэ. Анхнаасаа өөрийнхөөрөө байж муу сайнаа мэдэлцээд таарч тохирвол буцаж эргэнээ гонжийн жоо биз дээ? Айн

Таны сурталчилгаа