Сургамжит бодит түүх
Xичээлдээ тааруухан сэтгэлийн тэнхээ сул дорой хүүхэдтэй нэгэн ээж байжээ.
Ээж нь цаг ямагт хүүдээ амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв. Хүүгээ дайнд явахын өмнө ээж нь хүү дээрээ ирээд олон хүмүүсийн юу гэхийг тоохгүйгээр “миний хүү дайнд хамгийн шилдэг нисгэгч болно“ гэж чангаар хэлжээ.
Гурван жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхэгээр тулалджээ.
Түүнд хүч зориг өгч байсан зүйл бол түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидлууд байлаа. “Миний бахархал болсон хүү минь” гэж эхэлсэн ээжийнх нь захидлууд цаг өнгөрөх тусам агуулга нь багасч хурдан таталган бичсэн юм шиг харагдах болсон тул эрүүл байна гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь эргэлздэг байлаа.
Дайн дуусахын үед нэгэн захидал хүлээн авлаа. Захидалд “хайрт хүү минь одоо баттай зогс хүчирхэг бол” энэ богинохон захидал яагаад ч юм хүүгийн сэтгэлд хоногшин үлджээ. Дайн дуусч хүү нь Францын элчин сайдын газар ажиллахаар томилогдов. Хүү энэ баярт мэдээг юуны өмнө ээждээ дуулгахаар очсон боловч ээж нь аль хэдийн нас барсан байлаа. Ээж нь гурван жилийн өмнө өөрийн үхэхийг тааварлан мэдээд хүүгээ хүч тэнхээтэй байлгах гэж нэгэн арга сийлжээ. Ээж нь үхэхийнхээ өмнөх долоо хоногийн турш чичигнэж салганасан гараараа 250 захидал бичиж түүнийгээ өөрийн найздаа өгч хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн байжээ.
BrianRof
2024-09-11
Стильные советы по подбору отличных образов на каждый день. Обзоры экспертов, новости, все новинки и мероприятия. https://sochidaily.ru/read/2024-09-10-demna-gvasaliya-ikona-sovremennoy-mody-i-kreativnyy-revolyutsioner