Алдарт жүжигчин Т.Латиф, нэрт найруулагч Г.Доржсамбуу хоёр нэгэн удаа жаахан дарс хүртээд даврах санаатай жүжигчин Ж.Жигжиддулам гуйанд очжээ. Тэднийг ороход нь “Харанхуй шөнөөр юугаа хийж явдаг улс вэ” гээд зочны өрөөндөө урьж цай, идээ тавьж өгөн жаал ярьж сууцгаажээ. Тэгээд сархад гаргах шинжгүй байсан тул Ж.Жигжиддуламыг нөгөө өрөөрүү орох хооронд нь Г.Доржсамбуу найруулагч ханан дээрх жинтүүнд зүүлттэй байсан СТА-ны тэмдгийг Т.Латифын энгэрт зүүгээд Ж.Жигжиддулам гуайг орж ирэхэд нь, Манай Т.Латиф шагнал аваад бид хоёр айл, амьтнаар орж угааж явна хэмээжээ.
Үүнийг сонсоод Ж.Жигжиддулам гуай уулга алдаж, “Түрүүний хэлэхгүй” гээд яадаг моньднууд вэ хэмээгээд сархад гаргаж хоол хийн дайлж гарчээ. Найруулагч Г.Доржсамбуу, жүжигчин Т.Латиф хоёр ч өнөөхөө уугаад дуустал дахиад нэгийг задлах гэхэд нь тэд, “Одоо болно, баярлалаа” хө гээд явцгаахаар болцгоож, тэгээд хаалганы хажууд очсон хойноо Г.Доржсамбуу Т.Латифт хандан, Нөгөөхөө одоо өгчих өө гэхэд Т.Латиф гуйа энгэр дэх тэмдэгээ аваад, Ж.Жигжиддулам гуйад өгөөд байсан газар нь зүүчихээрэй хө хэмээгээд гарч одсон гэнээ.
Эх сурвалж: Жудаг