БНСУ-д зохиогдож буй сагсанбөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн дэлхийн гран при тэмцээн дөнгөж сая өндөрлөлөө. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй “Улаанбаатар ММС Энержи” багийнхан дөнгөж сая Пиран багтай аваргын төлө тоглож 13:10 хаьцаагаар ялсанаар анх удаагаа гран при тэмцээнд түрүүллээ. Манай баг өнөөдөр Земун багийг 17-16-гаар, хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг 14:12-оор хожлоо. Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараар багаа бүрдүүлсэн тэд хагас шигшээд ОХУ-ын “Нева” багийг 14:12-оор хожсон юм.
Ингэснээр манай багийнхан гран при ангиллын тэмцээнд анх удаа аваргын төлөө өрсөлдөж, ялалт байгуулсанаар нэгэн гайхамшигтай түүх бүтээлээ.