Хунчир бол Буурцагтны (шош) овгийн ургамал бөгөөд өнө эртнээс түүнийг амьд бие махбодын дархлааны тогтолцоог дэмжиж, аливаа өвчинтэй тэмцдэг гэж тооцдог. Энэ ургамал нь 40-90 см-ийн өндөр ургадаг бөгөөд Монгол, Хятад Солонгост тархан ургадаг. Монголд төдийгүй дэлхийд ховордсон үндсэрхэг эмийн ургамал хунчирын үндсийг Хятадын уламжлалт анагаах ухаанд олон мянган жилийн турш дасан зохицуулах үйлдэлтэй гэж хэрэглэж ирсэн. Энэ ургамал нь мэдрэлийн цочролыг дарангуйлж, аливаа өвчнийг анагаахад тустай гэсэн утгатай юм. Өнөө үед хунчирыг олон өвчин, эмгэгийг эмчлэн анагаахад хэрэглэдэг. Хунчирын ургалтын 4 дэх жилээс үндсийг нь түүж бэлтгэн эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Хунчирын 2000 гаруй зүйл ургамлаас зөвхөн Монгол хунчир, Сарьслаг хунчир гэдэг 2 зүйлийг л анагаах ухаанд хэрэглэдэг байна.
Түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээснээр Монголчууд 900-аад жилийн өмнөөс элдэв өвчин, шархыг анагаах эмчилгээндээ, биеийнхээ тамир тэнхээг нэмэхийн тулд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэсээр иржээ. Хожим сүүлийн 200 жил зэрлэг байгалиас нь үлэмж ихээр сүйдлэн түүж экспортлосноор устан үгүйрч -УЛААН НОМ"- д бичигджээ.
Дэлхийн олон улсын эрдэмтэд хунчирын ач тусыг судлан тогтоож хортой, хоргүй Хавдар, Зүрх судас, Чихрийн шижин зэрэг хүнд өвчний үед уух, урьдчилан сэргийлж хэрэглэх олон төрлийн эм, эмийн бүтээгдэхүүний гол түүхий эд болгон ашигласаар байгаа юм.
Хунчирын ашиг тус:
1. Үрэвслийг дарах үйлдэлтэй
2. Дархлалын тогтолцоог дэмждэг
3. Хорт хавдрын ургалтаас сэргийлдэг ба ургалтыг удаашруулдаг
4. Зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс хамгаалдаг
5. Чихрийн шижин ба түүнээс үүдэлтэй эрхтэн тогтолцооны өвчлөлөөс сэргийлж, зохицуулдаг.
6. Антиоксидант ба хөгшрөлтийн эсрэг үйлдэлтэй.
7. Шарх анагаах ба сорвижилтыг багасгах үйлдэлтэй.
8. Химийн жмчилгээний үеийн хам шинжийг зөөлрүүлдэг.
9. Томуу, ханиадыг эмчилдэг.
10. Архаг багтрааг эмчлэхэд тустай.
Хунчирыг хэрэглэх арга зам: Хунчирыг цай байдлаар, нэмэлт, гадуур түрхдэг тосон түрхлэг байдлаар хэрэглэдэг. Түүнчлэн хунчирыг өөр жоруудтай хавсран хэрэглэж болно. Хунчиртай цай, хунчиртай банштай будаатай цай, хунчиртай тахианы шөл гэх мэтээр өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэж болно. Хунчирыг хэрэглэж эхлэх үедээ эмчийн зөвлөгөө, зааврыг баримталж, өөр бусад бүрэлдэхүүнтэй харилцан үйлчлэлцэх байдал ба илэрч болох гаж нөлөөний талаар мэдсэн байх хэрэгтэй.