Цаг үеийн мэдээ

Амралтын өдөр хэрхэн өнгөрөхөөс шинэ долоо хоногийн байдал шалтгаалдаг. Тиймээс амралтын өдрүүдэд хйих хэрэгтэй, хийхийг хүсэж байгаа энгийн хэрнээ чухал зүйлсийг хийж хэвшээрэй. Жишээлбэл:

1. Хөргөгчөө шалгаарай

Cut Copy Airborne Band GIF by Astralwerks - Find & Share on GIPHY

Удсан лаазалсан бүтээгдэхүүн, олон хоноод хэрэглээ нь гарсан хүнсний зүйлсийг хаях хэрэгтэй. Хоол хүнсэндээ зориулж олон зүйл авсаар байгаад тэднийхээ хэрэгцээг бүрэн гаргалгүй муудуулчихсан тохиолдол олон гардаг. Ирэх өдрүүдийг цэвэрхэн хөргөгчтэй угтаарай.

2. Хүнсний жагсаалтаа шалгах хэрэгтэй

Stills Spiced up with Magic: Cinemagraphs Free PackТэмдэглэлийн дэвтэр дээрээ долоо хоног бүр тогмол авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж аваад хүнсний зах, супермаркетээс хүнсээ цуглуулж хэвших нь их чухал. Төсвөө зөв удирдахаас эхлээд эрүүл баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэхэд ч амар болно.Өдөр бүр дэлгүүрээс бага багаар зөөсөөр мөнгө ч урсаж, чанаргүй хүнс авах ч тохиолдол гардаг. 

3. Цүнхээ цэгцлэх

One strap turns this handbag into a tote, backpack and office purse! |  Yanko DesignЭмэгтэйчүүд бидний ихэнхийнх нь цүнх яг л агуулах шиг учраас тогтмол цэвэрлэж байхгүй бол ямар нэг зүйлээ хайсаар хамаг цагаа барчихдаг гэмтэй. Цүнхэн доторхоо цэгцэлж сурсан эмэгтэй амьдралаа цэгцэлж чаддаг гэдэг “философи” бий гэнэ шүү.

4. Гэр бүл, өөртөө зориулж шинэ шинэ хоол хийх

Fire Cooking GIF by QDOBA Mexican Eats - Find & Share on GIPHY

Өөрийн гараар гэрийнхнээ дайлж, шинэ жор туршиж, ширээнийхээ ард халуун яриа өрнүүлж, эрүүл хооллохыг хичээдэг байгаарай.

5. Долоо хоногоор нь төлөвлөөрэй.

Bored Thinking GIF by Ella Mai - Find & Share on GIPHY

Төлөвлөгөөгүй ажиллах нь ажил амьдралын эмх цэгцийг алдуулж, тухайн өдрийг үр бүтээлгүй болгож орхидог. Харин 7 хоногийн ерөнхий төлөвлөгөө гаргаж чадвал жижиг ажлуудад хамаг цагаа барж 7 хоногийг дуусгах биш замаасаа хазайлгүй ажлаа бүтээлчээр дуусгаж чадахад нөлөөлөх болно. Ерөөсөө л том зургаар нь харж чадвал өдөр тутмын аахар шаахар зүйлд цагаа тийм их үрэхгүй, чухал ажлуудаа урамтай нь аргагүй “дарж” чадна.

6. Өөртөө цаг "бэлэглэ"

Love Yourself Hug GIF by Patrick Smith - Find & Share on GIPHY

Гэрийнхэнээ анхаарал хандууллаа, ирэх 7 хоногоо төлөвлөчихлөө, ахуйн ажлуудаа амжуулчихлаа! Одоо юу дутаж байна гээч? Өөрийгөө эрхлүүлэх. Хөөстэй ванн бэлдэж намуухан дуу сонсож хэвт, богино хэмжээний ном унш, дарс шим, зүсэм бялуу авч ид, суурин дээр нь 3 кино үз, хумсаа буд арьсаа арчил, үсээ шинээр зас. Бүсгүйчүүд бидэнд өөрийгөө эрхлүүлэх зүйл өчнөөнөөрөө байхад энэ өдрийг хий дэмий өнгөрөөж болно гэж үү! 

7. Шүүгээндээх хувцасаа эвхэж цэгцлэх

Why we should wash our new clothes before wearing them

Амралтын өдөр заавал шүүгээгээ цэгцэлж, хувцсаа эмхлүүлж занш. Тэр бүү хэл 5 өдрөөр нь өмсөх хувцсаа ялгаад тавьсан ч болно шүү дээ.

 8. Урам зоригийг чинь хөглөх ямар нэг зүйл хий

Jokyland Com Woman Is Happy Happy Woman GIF - LowGif

Ном, нийтлэл, дуу, жүжиг, кино, лекц яриа, онч үг, бичлэг зураг гээд юу ч байж болно. Хамгийн гол нь чи шинэ долоо хоногтоо урам зориг дүүрэн эрч хүчтэй орох ёстой.

Таны сурталчилгаа