Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Авто замын итгэмжлэгдсэн төв лаборатори нь 2024 онд нийт 2017 ширхэг дээжид сорил туршилт хийж, үр дүнг захиалагч байгууллагад цахимаар хүргүүлж ажиллалаа.  

Тодруулбал, тус лабораторид авто зам, гүүрний хөрс, далан, суурийн болон эрдэс барьцалдуулагч, асфальтбетон, цементбетонд хэрэглэх дүүргэгч материалын шинжилгээ болон орц норм тогтоох 2017 ширхэг дээжид туршилт хийж, 2024 оны төлөвлөгөөнийхөө 96 хувийг биелүүллээ.  

Сорил туршилтыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартуудыг баримталж ажиллажээ. 

Таны сурталчилгаа