Нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн оройн буулт, сул зогсолтын талаар хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны өдөр хийлээ.
Хэлэлцүүлэгт Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, харьяа хэлтсийн дарга, алба хаагч болон нийт 11 аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан оролцов.
Иргэдээс нийтийн тээврийн автобус цагтаа явахгүй, орой эрт бууж байна гэх гомдол ирдэг. Уг асуудлыг цэгцлэх хүрээнд дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр аж ахуйн нэгж байгууллагын албан тушаалтнууд тус бүр саналаа хэлж, тухайн хэлэлцүүлсэн асуудлаа тоо баримтаар баталгаажуулан, албан бичгээр ирүүлэхийг зөвлөв. Нийтийн тээврийн бодлогын газраас аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн саналыг нэгтгэн боловсруулан ажиллахаар боллоо.