Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өчигдөр /02.25/ улсын хэмжээнд нийт 9927 хүнд шинжилгээ хийхэд 30 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод шинээр 30 тохиолдол илэрсэн байна. Шинээр илэрсэн 30 тохиолдлын 16 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүсээс илэрсэн.

Үлдсэн 14 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын, тусгаарлалтанд байсан хүмүүс байна.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 2831 боллоо хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.