Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт халдварын 1328 шинэ тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол Улсад халдвар авсан хүний тоо 26,692 болов.

Ковидын халдвар авсан 5 иргэн нас барлаа. Ингэснээр нас баралт 61-т хүрлээ.

90 настай эмэгтэйн онош 04.21-нд онош нь батлагдаж, тухайн өдрөө эмнэлэгт хэвтсэн

48 настай эрэгтэйн онош 04.13-нд батлагдаж, эмнэлэгт хэвтсэн

72 настай эмэгтэй 04.13-нд онош нь батлагдаж, хэвтэн эмчлүүлсэн

61 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан

60 настай эмэгтэй 04.18-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан

Түүнчлэн 49 настай эрэгтэй 04.19-нд онош нь батлагдаж, ГССҮТ-д тархины гэмтэлтэйгээр эмчлүүлж байсан. Энэ нас баралтыг ковид-19-өөс бусад шалтгаанаар нас барсан гэж үзнэ хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.