Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаад нийт 1263 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 29129  боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 5 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 5 хүн нас барлаа. Ингэснээр нас барсан хүний тоо 74 боллоо. 86 настай эрэгтэй, 71 настай эрэгтэй 4-р сарын 15 нд онош нь балтлагдсан, 73 настай эрэгтэй 4-р сарын 16 нд онош нь батлагдсан, 72 настай эрэгтэй 4 сарын 19 нд онош нь батлагдсан, 77 настай эмэгтэй 4 сарын 21 нь онош нь батлагдаж коронавирусний хүнд хэлбэрээр нас барлаа " гэлээ.

Мөн 72 настай эмэгтэй коронавирус болон хорт хавдарын хавсарсан өвчний улмаас нас баржээ.