Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1263 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 29219 боллоо. Шинээр бүртгэгдсэн 1263 тохиолдлын 1144 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 116 тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал Сэлэнгэ аймагт 2, Ховд аймагт 1, Завхан аймагт 46, Хөвсгөл аймагт  4, Булган аймагт 1, Баянхонгор аймагт 3,  Өвөрхангай аймагт 12, Төв аймагт 7, Хэнтий аймагт 3,  Говьсүмбэр аймагт 1, Дундговь аймагт 7, Сүхбаатар аймагт 8, Дархан- Уул аймагт 16, Орхон аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.