Цаг үеийн мэдээ

Вакцинжуулалтыг эрчимжүүлсэн хоёр дахь өдөр буюу өнөөдөр нийслэлийн хэмжээнд 64,397 хүн вакциндаа хамрагджээ.

I тунд 660,548

II тунд 178,021 хүн тус тус вакцинаа хийлгэсэн талаар Засгийн газрын ХМХГ-аас мэдээллээ. 

Ийнхүү Монгол Улсад зорилтот бүлгийн 32% нь нэгдүгээр тун, 8.6% хоёрдугаар тундаа бүрэн хамрагдлаа. 

Вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоногт дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад халдвар тараах эрсдэлтэй тул амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатай ЭМЯ анхааруулж буй.

Хуваарийн дагуу маргааш дөрөвдүгээр сарын 14, 15, 16, 17, 25-нд хоёрдугаар тунгаа хийлгэх ёстой иргэд вакцинаа тариулах юм. Мөн 55-аас дээш насныхныг хамруулна.