Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.30/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2246 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 115,478 болов.

Шинээр бүртгэгдсэн 2246 тохиолдлын 1345 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 901 тохиолдол тус тус илэрчээ. Мөн 15 хүн коронавируст халдварын  нас барсан байна.