Цаг үеийн мэдээ

Олон Монгол хөлбөмбөгчдийн Европт тоглох мөрөөдлийг бодит болгож чадсан, Үндэсний шигшээ багийн тоглогч Ганболдын Ганбаяр маань хэдхэн хоногийн өмнө ФС Комарно клубынхээ хамтаар Словакын нэгдүгээр лигт аваргалж, ирэх улиралд дээд лигтээ тоглох болзлоо хангасан билээ. 

Г.Ганбаяр аварга авсан улиралдаа 21 тоглолтод оролцож, 4 гоол, 4 гоолын дамжуулалт өгч багтаа тус болсон бөгөөд шинэхэн аварга маань өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Тэрээр ирэх 6 сарын 7 болон 11-ний өдөр Камбожийн эсрэг хийх албан ёсны нөхөрсөг тоглолтод шигшээ багийнхаа хамтаар оролцох болно.

Таны сурталчилгаа