Хилийн бүсэд орших Иран-Азербайжан улсын хамтран байгуулсан усны далангийн нээлтийн ёслолд оролцоод буцаж явсан Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси, Гадаад Хэргийн сайд нарын сууж явсан нисдэг тэрэг уулархаг нутагт, манан будан ихтэй нөхцөлд ослын хатуу буулт хийжээ. Гэвч уулархаг газарт манан ихтэй байгаа тул ослын буулт болсноос хойш цаг гаруйн дараа Аврах албаны нисдэг тэрэг, аврагчид ослын газарт хүрч чадаагүй байна.
Ослын улмаас нисдэг тэргэнд зорчиж явсан Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс гэмтэл бэртэл авсан эсэх талаар мэдээлэл авч чадаагүй байгаа талаар Tehran TV мэдээлэв.