Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.11/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1735 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 137.788 болов.

Шинээр бүртгэгдсэн 1735 тохиолдлын 873 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 861 тохиолдол, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгджээ. Мөн 11 хүн коронавируст халдварын  нас барсан байна.