Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.07.11/ мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 11 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 684 боллоо. Эдгээр хүмүүс амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн 2 талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, бөөрний хавдар гэх мэт үндсэн архаг суурь өвчин хавсарсан хэлбэрээр нас барсан байна. Нас барсан хүмүүсийнхээ  гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.