Цаг үеийн мэдээ

 Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн бие бүрэлдэхүүн эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангараг давтах үйл ажиллагаатай зэрэгцэн ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын даргаар дэд хурандаа Д.Энх-Амгалан томилогдон, штабын даргын үүргийг хүлээн авлаа.

     Ажил хүлээлцэх үеэр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхзоргол шинээр томилогдсон штабын даргыг ангийн бие бүрэлдэхүүнд товч танилцуулж, хэлсэн үгэндээ дэд хурандаа Д.Энх-Амгалан нь ажлын их туршлагатай цэргийн алба хаагч гэдгийг онцлон хэлж шинэ ажилд нь амжилт хүссэн юм.