Цаг үеийн мэдээ

  Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох 4 арга хэмжээний нэг болох "Газар тариалан, жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд Чандмань сумд нийт 7330 мод суулгаснаас Торинуун алим  400 ширхэг, Чавга 400 ширхэг, Чацаргана 2500 ширхэг, Үхрийн нүд 3350 ширхэг, Бэсрэг алим 680 ширхэг, Ойн зурвасын модонд Хайлаас 500 ширхэг, Бургас 300 ширхэг, Улиас 100 ширхэгийг суулгажээ. 

   Энэ онд тус сум үр тариа нийт 72 га талбайгаас 140 тонн үүнд буудай 2 га-аас 3 тонн, овъёос  5 га-аас 7,5 тонн, хөх тариа 65 га-аас 130 тонныг тус тус хураасан байна.  Хүнсний ногоо нийт 1,7 га талбайгаас 22,4 тонн үүнд манжин 0,5 га 4,2 тонн, лууван 0,5 га 4,2 тонн, сармис 0,2 га 2,4 тонн, сонгино 0,2 га 1,6 тонн, өргөст хэмх 0,3 га-аас 10 тонныг хураан авсан бол 4 га талбайгаас 30 тонн төмс хураан авчээ.  Мөн ногоон тэжээл 3 га-д 10,5 тонн, олон наст 130 га-д 455 тонныг тариалж нийт 210.7  га талбайгаас 658 тонн ургац хураажээ.