УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад өнгөрөгч мягмар гарагт хүргүүлсэн. Прокуророос ирсэн саналыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж шийвдэрээ УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулан хаалттай хэлэлцэж дууслаа.
Гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дээрх гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж шийдвэрлэжээ.