Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын Хонгилын бууц гэх газраас “Хоёр тооны сарлагын үхэр хулгайд алдагдсан” мөн 21 цагийн орчимд Богт сумын Цэлгэр гэх газраас “Нэг тооны үхэр хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж дээрх хэргүүдийг “Д” болон “Б”, “Ё” нар үйлдсэнийг шуурхай илрүүлж, малын түүхий эдийг худалдан борлуулахаар зөөвөрлөж байхад нь саатуулж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэн та эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.